Илтгэгч Н.Отгонбаяр
ICT Group Технологийн газрын дарга
Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Inspire 2021 Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү үйл ажиллагаа нь Аймгийн ИТХТ-ийн 2021 оны 70 дугаар тогтоолоор баталсан "Цахим Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд болсон юм.
15-ны өдрийн "Цахим шилжилтийг хаанаас эхлэх вэ?" уулзалтад төрийн байгууллагуудын 83 удирдах албан тушаалтан, "Цахим ажилтан" сургалтад 108 төрийн албан хаагч, нийт 192 хүн хамрагджээ. 16-ны өдрийн "Дижитал маркетинг" сургалтад бизнес эрхлэгч 115 иргэн, "Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд" сургалтад Даланзадгад самын ахлах ангийн 156 сурагч хамрагджээ. Мэдээллийн технологийн инженер, багш нарт зориулсан "Active Directory & Information Security" сургалтад 37 хүн оролцож, сертификат авлаа. 17, 18-нд "Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь" сургалтыг Даланзадгад сумын 1-7-р сургуулиуд дээр зохион байгуулсан бөгөөд нийт 135 багш, ажилтнууд хамрагдлаа.
Хөдөө сумдын иргэд, байгууллагуудын оролцоог хангах үүднээс үйл ажиллагааны үеэрх уулзалт, илтгэл, сургалтуудын дүрс бичлэгийг нэгдсэн байдлаар онлайн платформд байршуулан түгээж байна.
#Цахим_Өмнөговь
#Цахим_шилжилтийг_хүн_бүрт
#Inspire2021

Комментарии